Эрүүлжүүлэн тураах аппарат
Хөдөлгөөний дутагдал, дотор эрхтэний шалтгаан болон төрөлтөөс үүссэн таргалалтыг бууруулан
тураах, газрын татах хүчний нөлөөгөөр унжиж суларсан арьсыг чангалан агшаах зэрэг олон үйлдэлтэй орчин үеийн энэхүү аппарат нь хятадын уламжлалт анагаах ухаан, цэгэн эмчилгээ, бариа засал хавсарсан эрүүлжүүлэн тураах үйлчилгээтэй.
Энэхүү аппарат нь биологийн идэвхит цэг дээр тавигдсанаар дотор эрхтэний хуримтлагдсан хорт бодисыг өтгөн болон шээсээр гадагшлуулан хүндийн жинг бууруулах ба бүтэн 3 цаг тасралтгүй дасгал хийх, 150 км зогсолтгүй гүйж байгаатай тэнцэхгүйцээр булчингийн үйл ажиллагааг сайжруулан , чангалан тураана. Нарны хэт ягаан туяа агуулсан халдаг гудас нь хуримтлагдсан өөх болон арьсны хорыг хөлсөөр гадагшлуулахаас гадна арьсыг зөөлөн толигор өнгөлөг болгох ба хуян хуучид сайнаар нөлөөлдөг.
15 удаа ороход 1 курс болно
эхний удаагийн оролтоор 0.5-1.5 кг турж мэдэгдэнэ.
Дараах тохиолдолд тураах аппаратанд орохыг хориглоно:
- Зүрхний өвчтэй
- Сахарын хэмжээ өндөр
- Даралт хэт их болон бага
- Сарын тэмдэг ирсэн үед
- Жирэмсэн
- Хаван их
- Гормоны бэлдмэл хэрэглэж байгаа болон хэрэглээд удаагүй
Анхаарах зүйл:
- Тураах аппаратанд орж байх явцад ус сайн уух
- Хөхүүл хүний сүү татарна
- Өдөр таслахгүй орох шаардлагатай
- Орохоос өмнө цагийн дотор хоол идээгүй байх
Хориглох зүйл: Архи спиртний зүйл хэрэглэхийг хатуу хориглоно
