Demodex /арьсны шимэгч хорхой/
Арьсны ман хорхой буюу шимэгч хорхой /Demodex/
Шимэгч хорхойн онцлог
Энэ хорхой бол хоншоортой, 8 хөлтэй, хөл бүрдээ хумстай. Хумсаараа арьсны доорх уургийн сүлжээг тасдаж, хоншоороороо арьс ба бүтээгдэхүүний тэжээлийг идэж арьсыг амархан хөгшрүүлнэ. Энэ хорхой гэрэлгүй үед гарч ирж эр эмийн солилцоогоо хийгээд ахин буцаж орж 60-80 өндөг гаргах ба өндөг нь 14 хоногт хагарна. Арьсны нүх,
үсний сүвд зогсолтгүй үрждэг. Шимэгч хорхой үсний нүхэнд байрладаг учир гуужуулагчаар гадагшилдаггүй.
Арьс оношлогоо
Арьсанд мэдэгдэх шинж тэмдэг
Арьсны онцлогоос хамаараад янз бүрээр илэрнэ. Арай хөнгөн нь үсний нүх томорч барсайх ба хүндэвтэр нь хамар барзайн улайж, батга гарах , үс хөмсөг унах шинж тэмдэг илэрнэ. Мөн,
-Цахлайтах
-Дух шанаагаар үрэвсэж том том батга гарах
-Хамар улайн юм гарах
-Хамар , нүүр нүхжих
-Загатнах зэрэг шинжүүд илэрдэг.
Шимэгч хорхой ямар хор хөнөөлтэй вэ?
Арьс хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Амьсгалах үүрэгтэй ба нүх, тослогийн булчирхайгаар дамжуулаад тэжээл авч, хөлсийг гадагшлуулдаг. Мөн меланин үүсгэгчийг гаргана.
Шимэгч хорхой нь үсний сүв, тослогийн булчирхайдоршин эсийн тэжээлийг сорж байдаг. Үсний сүвээр орж гарахдаа арьсанд бохир микроб оруулдаг ба өөр төрлийн олон янзын бактер орж гарах нөхцлийг бүрдүүлнэ. Түүний ялгадас, үхсэн хорхойн биетүүд арьсанд үрэвсэл бий болгоод , толбо үүсгэдэг. Хорхой үсний нүх, тослогийн булчирхайг өвчлүүлдэг тул бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
- Харлаж, өнгөө алдах
- Нүхжилт үүсэх
- Толбо үүсэх
- Барзгар батгатай болох
- Үрэвсэж улайх
- Үс, хөмсөг унах
- Хөгшрөлт хурдсах
Урт хугацаагаар эмчлээгүй тохиолдолд хамар улайж хөөх зэрэг муу нөлөөтэй.
Ямар тохиолдолд шимэгч хорхой бий болох вэ?
Насанд хүрэгчдийн 97,68% нь халдварладаг. Насанд хүрэгчид нийгмийн харилцаанд их орж хүмүүстэй их харьцдаг, мөн хүмүүсийн амьдралын түвшин сайжраад тэжээллэг хоол хүнс хэрэглэх болсонтой холбоотой өөх тосны солилцоо сайжирч шимэгч хорхойны амьдралын таатай орчныг бүрдүүлдэг. Арьсанд тэжээл өгөхөөр улам тэжээгдэн ихэсдэг. Гоо сайхны өндөр зэрэглэлийн үйлчилгээ нь арьсанд тэжээл өгөөд шимэгч хорхойг ихэсгэнэ.
Шимэгч хорхой нь арьс ойрхон шүргэх тохиолдолд, нүүр гарын алчуур сольж хэрэглэснээс, хүний нүүрэндээ хэрэглэсэн зүйлсийг дамжуулан хэрэглэснээс, гэрийн тэжээвэр амьтнаас /үстэй/ халдварлана.
Агаарын бохирдол, бохир орчноос, оройдоо нүүрээ цэвэрлэхгүй бохирдол удсанаас, хивс хивсэнцэрээс, автомашин хэрэглэгчид машины утаа тортогноос бий болно.
21 хоногийн дараах байдлаар
Эрүүл арьс таны гоо сайхны үндэс


